Blog
Тархиний гацалтаас хэрхэн гарах вэ?
- 9 сар 21, 2022
- Posted by: admin
- Category: Амжилттай суралцах нь
Та ойрын үед нэг л ядраад хичнээн олон цагаар унтсан ч нойр тань хүрч хийх ёстой зүйлсээ хойшлуулж залхуу хүрж байна уу?Та тэгвэл гацалтанд орж тархины тань цэнэг дуусжээ.Үүнийгээ мэдэхгүй өөрийгөө хүчилсээр л байж болохгүй.Хэт их хүчлээд байвал та улам л ядарч мэдрэлийн ядаргаанд орох болно.Иймээс та өөрийгөө энэ байдлаас аврах нэн шаардлагатай.Тэгвэл би танд үр бүтээмжээ хэрхэн дээшлүүлж цоглог амьдрах 3 аргыг тайлбарлаж өгье.Та энэ аргуудыг өөрийн амьдралдаа хэрэгжүүлснээр маш их өөрчлөлт авчраад зогсохгүй зорилго руугаа эргэлт буцалтгүй тэмүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.
Тархины гацалт гэж юу вэ?
Тархины гацалт гэдэг нь сэтгэн бодох чадвар доройтон юу ч хийгээгүй мөртлөө ядарч сульдах, алсын хараагүй болох, айдас түгшүүртэй мөн бачимдах зэрэг мэдрэмжүүд төрөхийг хэлнэ.Хүн бүр энэхүү гацалтад ордог.Энэ нь хүн бүрт харилцан адилгүй янз бүрийн хугацаатай үргэлжилдэг бөгөөд хэдэн сар жил хүртэл гацалтад орж болдог.Тэгвэл бид яагаад энэ гацалтад ордог юм бол? Ихэвчлэн өөртөө тавьсан зорилго хүлээлтэндээ хүрж чадаагүй ,шантарсан эсвэл гутарсан мөн өөртөө итгэх итгэлээ алдах үед гацах нь олон.
Хэрхэн гацалтаас гарах вэ?
1. Эрч хүчээ эргүүлэн авах
Та багаас нь эхлэх хэрэгтэй.Өөртөө хэт их зорилго болон хүлээлт үүсгэх хэрэггүй.Том зорилгоо жижиг болгон бутлаад шат дараатайгаар бүгдийг шинээр эхлэж өөрийн мотивациа(урам зориг) ол.Юмсийг хойшлуулсаар л байвал та тэр чигтээ байрандаа үлдэх болно.Жижиг жишээ дурдвал та хоол идснийхээ дараа аяга тавгаа дараа угаая гээд л орхичихдог уу?Та аяга тавгаа шууд угаах шийдвэрийг гаргачихвал таны хувьд багахан ялалт ирнэ.Нэг удаа шууд тэр зүйлээ хойш тавилгүй хийх юм бол дараа дараагийн зүйлсээ шууд хийхэд амархан болох болно.Мөн цэвэрлэгээ хийх нь таны үр бүтээмжийг нэмэгдүүлж эрч хүчээ эргүүлэн авахад тун чухал зүйл юм шүү.Өрөөндөө цэвэрлэгээ хийх гэсэн жижигхэн алхмаас танд том өөрчлөлт ирнэ.
2. Эрүүл мэнддээ онцгой анхаарах
Гацалт нь бас нэг ёсондоо мэдрэлийн ядаргаа юм.Эрүүл мэнд тань дорой байвал таны өмнө байгаа бүх зүйл хэцүү санагдах болно.Эрүүл биетэй байхад бүгд аяндаа бүтэж амархан санагдаж эхэлдэг.Бидний хэлж заншснаар эрүүл биед саруул ухаан оршино гэдэг шүү дээ.
Эрүүл мэндээ сайжруулах аргууд:
1. Өдөрт заавал өөрт хэрэгтэй хэмжээний усыг ууж байх
/өөрийн биеийн жинг 0,033 аар үржүүлээрэй гарсан тоо нь өдөрт заавал уух ёстой усны хэмжээ байх болно/
Өөрт хэрэгцээтэй усыг ууснаар маш олон ашиг тустай.Үүнээс дурдвал анхаарал төвлөрлийг сайжруулж толгойн өвдөлтийг намдаан сэтгэл зүйд сайнаар нөлөөлөөд зогсохгүй таныг цоглог эрүүл байлгана.
2. Алхах ,дасгал хөдөлгөөн хийх
Дасгал хөдөлгөөн хийх үед хүний тархи амарч байдаг.Та дасгал хийснээр стрэссээ даван туулж сэтгэл гутралд орохоос сэргийлж чадна.Ялангуяа амьсгал,зүрх судас,булчин,үе мөчний тогтолцоонд эерэгээр нөлөөлнө.
3.Нарны энергиэс аминдэм авах чухал болох нь
· Нарны туяа нь Строгений (Биеийн байгалийн аз жаргалын даавар) түвшинг нэмэгдүүлдэг.
· Дархлааг дэмжиж сайжруулна.
· Эрч хүчийг нэмэгдүүлж илүү их энергийг өгдөг.
· Олон төрлийн мэдрэлийн өвчинөөс сэргийлдэг.
3.Гацалтаасаа гарч чадахгүй шантраад л байвал яах вэ?
· Анхны цэгтээ очоод зорилго мөрөөдлөө санах-Дэвтэр цаас аваад өөртөө таатай орчинг бүрдүүлээд өөрөөсөө эдгээр асуултыг асуугаад хариултаа бичих
– Яагаад би үүнийг хийж эхэлсэн юм бэ? (хичээл, төсөл ,ажил, зэрэг)
-Би юунаас мотиваци аваад үүнийг хийхийг хүссэн билээ? (сонгосон мэргэжил ,төсөл,ажлын санаа гэх мэт)
-Би зорилгодоо хүрчихвэл надад юу тохиолдох юм бэ?
– Хэрвээ би хүссэндээ хүрчихвэл юу мэдрэх вэ?
-Үүнийг хийсний дараа та амар тайвныг мэдэрч сэтгэл хөнгөрнө.
· Өөрийн бодол санаагаа цэгцэлж амрах боломж олго-Бид хэтрүүлж бодсоор байгаад өөрсдийгөө сэтгэлийн хямралд оруулчихдаг.Үүнээс сэргийлэхийн тулд бид оюун санаандаа тэнүүчлэх боломж олгож бодол санаагаа чөлөөлөх хэрэгтэй.
· Өмнө нь гаргасан өөрчлөлт, амжилтаасаа урам зориг ав-Өөрийгөө битгий бусадтай харьцуул харин өнгөрсөн дэхь өөртэйгөө л харьцуул.Өмнө нь би ийм зүйл бүтээж ингэж өөрчлөгдсөн юм чинь яагаад одоо байгаа байдлаасаа ангижирж шинээр эхлээд амжилт гаргаж чадахгүй гэж.
– Удалгүй бүх зүйл сайхан болоход та амьдралынхаа энэ үеийг эргэн харж, хэзээ ч бууж өгөөгүйдээ баяртай байх болно. -Жон Вүүдэн
– Бэрхшээл бүрийн дунд боломж байдаг. -Альберт Эйнштэйн
-Би биш бол хэн? Одоо биш бол хэзээ? -Эмма Ватсон
За ингээд блогоо урмын үгсээр дуусгая. Миний блогийг уншсан та бүхэндээ баярлалаа. Танд багахан ч болов тус болсон гэж найдаж байна.
Э.Тэмүүлэн