Blog
Талархалаа илэрхийлж бичвэл амьдралаас илүү ихийг хүртдэг.
- 10 сар 6, 2021
- Posted by: admin
- Category: Uncategorized Амьдралын хэв маяг
Миннесота болон Флоридагийн их сургуулийн судалгаанд оролцогчид өдөр тутамдаа өөрт байгаа зүйлдээ талархах жагсаалтыг унтахынхаа өмнө бичиж тэмдэглэсэн туршилтанд оролцжээ. Эдгээрийг өдөр тутам хийж хэрэгжүүлсэн хүмүүсийн стрессийн түвшин багасч, шөнө илүү тайван унтаж амарч байгааг тогтоожээ. Мөн Далай Лам өдөр бүр талархалын тэмдэглэл хөтөлдөг нэгэн ажээ.
Хэдийгээр эхний удаа өдөр бүр талархал бичиж хэвших нь хэцүү санагдах боловч байнга хөтөлж хэвшвэл таны амьдралд дараах үр дүнг авчирахыг судалгаагаар харуулсан байна.
- Сэтгэл өөдрөг байхад тусалдаг.
Хүмүүс бид ажил, бизнесийнхээ болохгүй бүтэхгүй зүйл дээр ихээр анхаарлаа төвлөрүүлж явдаг тул болж бүтэж байгаа зүйлдээ талархахаа мартсан байдаг шүү дээ. Харин талархалын тэмдэглэл хөтөлснөөр сөрөг зүйл дээр төвлөрөх сэтгэл хөдлөл багасч амжилттай байгаа зүйл дээрээ төвлөрөхөд тус болсноор сэтгэл гутрал багасч, сэтгэл санаа сэргэдэг байна.
2. Өөрийн үнэлэмж нэмэгддэг.
2014 онд хэвлэгдсэн судалгаагаар талархал нь тамирчдын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаа үр дүнг гаргажээ. Талархалын тэмдэглэл хөтөлснөөр тэд өөртөө илүү их итгэлтэй болж өрсөлдөгчдөөсөө илүү их амжилтыг гаргажээ. Талархалын тэмдэглэл хөтөлж байхдаа хүмүүс өөрийгөө бусадтай харьцуулах харьцуулалт буурч, өөртөө илүү их итгэлтэй болдог байна.
3. Сайн унтаж амрахад тусалдаг.
Унтахын өмнө 15 минутыг өөрийн амьдралдаа талархах зүйлийн талаар бодож , эргэцүүлж, бичихэд зарцуулснаар та шөнөдөө илүү сайхан амарч унтах боломжтой болно. Тухайн өдөр талархахаар зүйл юу болж өнгөрснөө санаж бичиж, амьдралд талархах зүйлсээ бичсэнээр санаа зовнил багасдаг байна. Иймээс унтахаасаа өмнө сэтгэлээ цэвэрлэж, оюун санаагаа амраахыг хүсвэл өдөр бүр талархалын тэмдэглэл хөтлөх дадлыг амьдралдаа хэрэгжүүлээрэй.
4. Таныг аз жаргалтай болгодог.
Талархал илэрхийлэх нь та амьдралдаа байгаа сайн сайхан зүйлээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. Эдгээрийг бичсэнээр та илүү их эерэг сэтгэл хөдлөлийг мэдэрч, ажилдаа амжилттай байж, бусадтай сайхан харилцах харилцааг бий болгоход тусалдаг байна. Судлаачид талархалын тухай бичсэн хүмүүс илүү өөдрөг үзэлтэй бөгөөд тэдний амьдрал аз жаргалтай байдгийг тогтоожээ.
5. Стрессийг бууруулдаг.
Талархалтай амьдардаг хүмүүс өөрсдийгөө илүү сайн анхаарч үздэг бөгөөд урт хугацааны туршид эрүүл саруул амьдарч, стрессээ эрүүл аргаар удирдаж чаддаг чадвартай байдаг байна. Сэтгэл ханамжийн мэдрэмж дээр төвлөрөх нь амьдралд тохиолдох саад бэрхшээлүүдийг бодиттойгоор харж үүнийгээ даван туулах боломжийг олгодог байна.
Иймээс өнөөдөр таны амьдралд хүнд хэцүү нөхцөл байдал, саад бэрхшээлүүд тулгарч байгаа бол эсвэл та амьдралдаа аз жаргалтай байгаа бол, аль ч нь бай орой бүр унтахаасаа өмнө 15 минутанд амьдралдаа талархаж буй зүйлсийнхээ жагсаалтыг бичиж, амьдралдаа талархаж хэвшээрэй. Талархал сэтгэлийн сөрөг хөдлөлийн эсрэг үйлчилгээтэйгээрээ ид шидтэй зүйл юм. Хүний эерэг сэтгэл хөдлөлийн цагаан эсүүд биднийг уур хилэн, уйтгар гуниг, хорсолын эсүүдээс хамгаалах болно.
Өөрт байгаа зүйлдээ талархалтай бай, тэгвэл та илүү ихийг хүртэх болно. Хэрэв та байхгүй зүйл дээрээ л төвлөрөөд байх юм бол хэзээ ч та хангалттай зүйлсийг хүлээж авахгүй.
Опра Уинфри
Залуучуудын Хөгжлийн Ментор, Бизнес менежментийн зөвлөх, Дижитал маркетинг менежментийн ментор Т.Гантуяа