Blog
Хэрхэн цагаа үр бүтээлтэй ашиглах вэ?
- 10 сар 5, 2021
- Posted by: admin
- Category: Бүтээмж
Хүн бүрт өдөр бүр адилхан 24 цаг өгөгддөг боловч зарим хүмүүс маш их ажлыг амжуулж зарим хүмүүс төлөвлөсөн ажлаа тухайн өдөрт нь хийж амжуулж чаддаггүй. Энэ нь надад цаг зав алга гэхээсээ илүү хийх гэж буй ажлаа төлөвлөж, цаг гаргаж чадахгүй байна гэсэн үг юм. Хэрвээ танд чухал ажил байж л байгаа бол та ямар нэгэн байдлаар заавал цаг гаргана. Чухал биш ажил бол та ямар нэгэн байдлаар хойшлуулсаар шалтаг тоочсоор байх болно. Харин хүмүүс ямар ажил нь чухал болон чухал бус гэдгээ ялгахгүй, энэ талаар бодохгүй явдаг нь харамсалтай. Ажлуудаа ялгаж салгаад сурвал цагаа үр бүтээлтэй ашиглах дадалтай болдог шүү.
Тэгвэл чухал ажил гэдэгт юу орж, үүнд хэрхэн цаг гаргах вэ?
Үүнийг хийхийн тулд цагаа зохицуулах нэгэн сонирхолтой хүснэгтийн талаар танилцуулъя.
Энэхүү хүснэгтийг АНУ-ын 34 дэхь ерөнхийлөгч Eisenhower-ийн нэрээр нэрлэсэн бөгөөд “Eisenhower box гэдэг. 4 тэнхлэгт эхний хэсэгт яаралтай бөгөөд чухал, 2 дахь хэсэгт яаралгүй бөгөөд чухал, 3 дахь тэнхлэгт яаралтай хэрнээ чухал бус, 4 дэхь тэнхлэгт яаралгүй хэрнээ чухал бус ажлуудыг оруулдаг. Түүнийг АНУ-ын ерөнхийлөгч байх үед Америк даяараа томоохон бүтээн байгуулалтыг хийж байсан түүхтэй.
1 дүгээр хэсэг болох ЯАРАЛТАЙ БӨГӨӨД ЧУХАЛ АЖЛУУД орно. Үүнд : Эмнэлэг явах, хүүхэд өлсөж уйлаад байвал хоол хийж өгөх гээд үнэхээр яаралтай хийхгүй бол болохгүй ажлууд орно.
2 дахь хэсэгт ЯАРАЛГҮЙ ХЭРНЭЭ ЧУХАЛ ажилд гадаад хэл сурах, хүүхдийн хүмүүжил, дасгал хийж сайхан биетэй болох, ном бичих зэрэг ажлууд чухал хэрнээ өнөө маргаашдаа үр дүн нь харагдахгүй хэдэн сар жилийн дараа үр дүнгээ өгөх ажлууд ордог.
Амжилттай яваа хүмүүс энэ хэсэгт хамгийн их анхаарлаа хандуулдаг байна. Яаралгүй хэрнээ чухал ажлуудыг өдөр бүр тогтмол цаг гаргаж хийх нь зорьсон зорилгодоо хүрэхэд хамгийн их туслах болно. Том зорилгодоо хүрэхдээ жижиг жижиг алхамаар өдөр бүр тогтмол хийгээрэй.
3 дахь хэсэгт ЯАРАЛТАЙ ХЭРНЭЭ ЧУХАЛ БУС ажлууд орно.
Хийх ажлуудаа харж байгаад бусдаар хийлгэж болох ажлуудыг жагсаан ажил үүргээ бусад хийж чадах хүмүүст нь хувиарлаж өгнө гэсэн үг.
Бүх зүйлийг ганцаараа хийх шаардлагагүй.
4 дэх хэсэгт ЯАРАЛГҮЙ ХЭРНЭЭ ЧУХАЛ БУС ажлууд ордог.
Утсаараа сошиал медианы хэрэггүй мэдээллүүдийг үзэх, зурагтын удирдлага барин суваг ээлжлэн солих, компьютер тоглоом тоглох, зугаа цэнгэлд цаг зарцуулах зэрэг нь ордог. Үүнд гол нь анхаарлаа удирдах хэрэгтэй байгаа юм. Яг одоо байгаа мөчөө хэрэгтэй зүйлд анхаарлаа хандуулж сурах их чухал юм.
Эдгээр 4 хүснэгтээс хүмүүс чухал бус ирээдүйд танд үр дүнгээ өгөхгүй хэрэггүй зүйлд цагаа ихээр зарцуулдаг учраас амжилтанд хүрэлгүй, хүссэн сайхан амьдралаараа бүтээж амьдарч чаддаггүй байна.
Харин та яг одоо дэвтэр бал аваад өөрийнхөө өдрийн цагийг аль хэсэгт их зарцуулж байгааг шинжээрэй. Хэрвээ та чухал бус ажилд их цаг зарцуулж байвал яг одоо түүнийг хийхээ зогсоож ирээдүйд танд үр дүнгээ өгөх сайхан амьдрахад туслах тэр ажилдаа өдөр бүр бага багаар цагаа зориулж, өдрийг үр бүтээмжтэй өнгөрүүлээрэй.
Энэ тухай видео бичлэгийг үзээрэй.
Залуучуудын Хөгжлийн Ментор, Бизнес менежментийн зөвлөх, Дижитал маркетинг менежментийн ментор Т.Гантуяа