Blog
Тэмдэглэл хөтлөх нь хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тусалдаг.
- 9 сар 30, 2021
- Posted by: admin
- Category: Бизнес
Хүн бүр ухаан орсон цагаасаа эхлэн өөрийгөө нээх аялалд гардаг. Өөрийгөө нээж олох, өөрийн хүч, боломж чадлыг илрүүлж, одоогийн амьдралдаа дүн шинжилгээ хийх, төлөвлөгөөгөө гаргаж, зорилго мөрөөдлөө биелүүлэхэд тэмдэглэл хөтлөх их чухал байдаг. Мөн төрөл бүрийн бодлууд бидний оюун санаанд дур зоргоороо тал бүрт оч үсрэх мэт орж ирээд хоромхон зуур алга болж зарим хэрэгтэй бодол санаанууд маань мартагдах олон тохиолдолууд бий. Тэмдэглэл хөтлөж сурах ур чадвар нь бидний амьдралын талбар бүрт өдөр тутамд зайлшгүй хэрэг болдог хэрэгцээ юм.
Иймээс яагаад тэмдэглэл хөтлөх чухал болох талаар 10 шалтгааныг хуваалцъя.
- Өөрийгөө нээж олох чадварыг хөгжүүлдэг.
Өөрийнхөө авъяас чадвар, өгөгдөл, хүсэл мөрөөдлөө нээж олохын тулд тухтайхан газар ганцаараа байж тэмдэглэл хөтлөхөөс эхлэдэг. Тэмдэглэл хөтлөснөөр өнгөрсөнд би хэн байсан бэ? Одоогоор би хэн бэ? Ирээдүйд хэн болж чадах вэ? зэрэг асуултуудын хариултуудыг олоход тусалдаг.
2. Амьдралаа өөрчлөх боломжийг олж хардаг.
Тэмдэглэл хөтөлж өөрийгөө ойлгосноор амьдралаа өөрчлөх боломжийг олж хардаг. Хэцүү нөхцөлд байдалд асуудлын шийдлийг олохын тулд бидний тархи хамгийн дээд хэмжээндээ тултал ажиллаж байдгийг бүгд мэднэ. Харин эдгээр эмх цэгцгүй бодлуудыг цэгцлэх арга бол тэмдэглэл хөтөлж цаасан дээр буулгах явдал юм. Эдгээрээс бид яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгаа хэсгүүдийг олж харж асуудал бэрхшээлийг амжилттай давж чаддаг.
3. Анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.
Өдөр бүр тогтмол тэмдэглэл хөтөлж хэвшсэнээр хүн өөрийнхөө хийж бүтээж чадсан зүйлүүдээсээ урам зоригийг авч, амьдралдаа талархаж, маргааш хийх ажлаа улам сайжруулахыг хичээж, хийж буй зүйлсдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Тэмдэглэл хөтөлж, анхаарлаа төвлөрүүлснээр хийж буй ажил болон зорилгынхоо дараагийн хийх алхамуудаа тодорхойлоход тустай байдаг.
4. Өөрөө өөрөөрөө байх боломж цагийг өгдөг.
Зөвхөн өөртөө зориулж, өөртэйгөө цаг гаргаж болзоно гэдэг өөрийгөө хүлээн зөвшөөрч, уучилж чадах орой зай . Өөртэйгөө ярилцаж тэмдэглэл хөтлөхөөс илүү хүний сэтгэлийг илааршуулдаг зүйл гэж үгүй. Хүмүүс бид бусдаас илүү өөрийгөө хамгийн ихээр шүүмжилж суудаг шүү. Харин тэмдэглэл хөтөлж өөрийн бусдаас онцгой чадвараа харж та цор ганц онцлог нэгэн гэдэгтээ итгээрэй.
5. Оюун ухаан руугаа өнгийх цагийг олгодог.
Тэмдэглэл хөтлөх болон бясалгал нь хүнийг тайвшруулж, оюун сэтгэлдээ түр амсхийж, амьсгал эрхийг олгодог ид шидтэй юм. Хүн яарч сандарсан үедээ асуудлын шийдлийг олохдоо алдах магадлалтай байдаг бол тайвширсан оюун бодол асуудлын зөв гарцыг олоход тусалдаг.
6. Буруу итгэл үнэмшилээ зөв болгон чиглүүлдэг.
Тэмдэглэл хөтлөх нь амьдралд өөрчлөлтийг авчрахаас гадна амьдралын харах өнцгийг өөрчилдөг. Юунд итгэж мөрөөдөж чадаж байгаагийн хэмжээгээр та амьдралаас тэр зүйлсээ олж авч чаддаг. Өөрийн буруу итгэл үнэмшлийг зөв итгэл үнэмшлээр сольсноор амьдралд өөрчлөлт орж эхэлж таны сэтгэлгээний цар хүрээ тэлдэг.
7. Өөрийгөө сонсох цаг
Тэмдэглэл хөтлөх үед таны доторх хүн тантай шивнэн ярилцдаг. Та түүнийг идэвхитэй сонсогч байж чаддаг. Таны бичиж буй үйлдэл тархины туслах байж та өөрийгөө гайхалтай цогц болохыг мэдрэх болно.
8. Зүрх сэтгэл оюун ухаантай холбогддог.
Тэмдэглэл хөтөлж байхад таны зүрх сэтгэл, оюун бодол, сэтгэл мэдрэмж нэг зүгт цохилж, зүрхний бичээсийн мөрийг цаасан дээр бичиж буулгадаг. Юм бичих гэдгээс илүү өөрийн үнэнтэй нүүр тулж, худал бүхнийг устгаж, бодит дүгнэлтийг хийж чаддаг.
9. Өөртөө итгэлтэй болдог.
Өөртөө цаг гаргаж, үнэнтэй нүүр тулж, өөрийгөө сонсож, зүрх сэтгэлээ хайрласнаар өөрийгөө уучилж, өөртөө илүү итгэлтэй болдог. Өөрийн үнэ цэнийг мэдрэх, мэдрүүлэх боломжийг тэмдэглэл хөтөлснөөр өөртөө олгодог.
10. Бичиж тэмдэглэсэн мөрөөдөл биелдэг.
Өөрөө өөрийгөө бүтээж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх эхний алхам бол зорилго мөрөөдлөө цаасан дээр буулгахаас эхэлдэг. Зорилго мөрөөдлөө бичиж, биелэгдэх цаг хугацаагаа тодорхойлж, үүний дагуу өдөр бүр тогтмол үйлдэл хийж, амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж чадах аваас таны хүсэл мөрөөдөл бүхэн биелж та хүссэн амьдралаараа амьдрах бүрэн боломжтой юм.
Харин та эдгээр тэмдэглэлүүдийг хаанаас эхэлж бичиж тэмдэглэхээ мэдэхгүй байвал “Амьдралын менежмент” дижитал зорилгын дэвтэр танд туслах болно.
Энэхүү дасгалын дэвтэр нь таны өнгөрсөн үеэс эхлээд өнөөгийн байдал, ирээдүйд хэн болохыг хүсч байгаа зэргийг амьдралын талбар бүрт ажиллах дасгалтайгаа бүтээгдсэнээрээ таны амьдралыг өөрчлөхөд туслах болно. Та дэлхийн хаана ч байсан өөрийн имэйлээрээ “Амьдралын менежмент” дижитал зорилгын дэвтрийг хүлээж авах боломжтой юм. Та өөрийнхөө “Амьдралын менежмент” дижитал зорилгын дэвтэртэй энд дарж танилцаарай.
Тэмдэглэл хөтлөх эдгээр шалтгаанууд нь таны амьдралд үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. Хэрвээ та яагаад тэмдэглэх хэрэгтэй байдаг өөр шалтгаанууд дурдахыг хүсвэл чөлөөтэй санал бодлоо хуваалцаарай.
Энэ талаарх бичлэг үзэх:
Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Ментор Т.Гантуяа