ЕБС-ийн 2-10 дугаар ангийн сурагчдад зориулсан “All Star” англи хэлний онлайн клуб

Сайн байна уу.

Энэхүү хуудсаар маань зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе!

АНУ-ын Вашингтон ДС хотоос тантай мэндчилж байна. Хүүхэд залуучуудын хөгжлийн ментор, англи хэлний багш Т.Гантуяа байна.

Би АНУ-д улсад 10 дах жилдээ амьдарч байгаа бөгөөд 8 болон 11 дүгээрр ангид сурдаг 2 охинтойтойгоо хамтран сурагчдад зориулсан англи хэлний хичээлүүдийг бэлдэж, 2-10 ангийн сурагчдад зориулан англи хэлийг 4 дэх жилдээ зааж байна

Охид маань Америкийн ЕБС-д 8 дахь жилдээ суралцаж байна. Анх Монголоос ирэхдээ англи хэлний анхны ч мэдэгдэхүүнгүй ирсэн 2 хүүхэд маань жилийн дотор англи хэлээр ярьж сурсан. Үүнд Америкийн сургуулийн англи хэлийг гадны орны хүүхдүүдэд сургах арга техник нөлөөлсөнөөс гадна ээж хүн миний зүгээс маш их хүчин чармайлтыг шаардаж байсан юм.

Мөн анх “Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байхад Америкт суралцах хүсэлтэй залуус багаасаа англи хэлийг эзэмшээгүйгээсээ болоод олон боломжуудыг алдаж байгааг хараад харуусах сэтгэл төрж байлаа.

Гэхдээ би ч мөн эдгээр залуусын адил 30 насандаа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн англи хэлний ангид элсэн суралцаж, Америкт 2 англи хэлний сургуульд сурсан туршлага, англи хэлээ ашиглаад АНУ-д бизнесийн удирдлагын мастерын зэргийг МЕНЕЖМЕНТ-ийн чиглэлээр хамгаалсан нь олон залуучуудад урам зориг өгдөг билээ.

Дээрх туршлагуудаас үндэслэн англи хэл сурах сонирхолтой хүүхэд залуучууддаа зориулан сурагчдад зориулсан англи хэлний “All Star” онлайн клубыг 2-10 дугаар ангийн сурагчдад зориулан 2019 оноос эхлэн, нээх санаа төрсөн юм. “All Star” сурагчдад зориулсан англи хэлнийхээ онлайн клубын үйл ажиллагаа одоо хэр нь амжилттай явагдсаар байгаа бөгөөд олон олон бяцхан шавь нар маань англи хэлийг зөв суурьтайгаар сурч яваад баяртай байдаг. 

“All Star” англи хэлний онлайн сургалт 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

“All Star” англи хэлний онлайн клубын зорилго нь ирээдүйд АНУ-д суралцах хүсэлтэй хүүхэд залуусын англи хэлний суурь мэдлэгийг багаас нь зөв тавьж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгддэг.

“ALL STAR” Клубын үйл ажиллагааны танилцуулга:

“All Star” англи хэлний клубыг санаачлагч, удирдан зохион байгуулагч багш Т.Гантуяа

Туслах багш нар М.Мөнхсор, М.Номинсор Вашингтон ДС хотын шилдэг дунд болон ахлах сургуулийн сурагчид. Англи хэлний цэвэр сайхан дуудлагатай болгоход М.Мөнхсор, М.Номинсор нарын хамт бэлдсэн видео хичээлийг сурагчид үзэж судална.

Бид англи хэлийг үсэгнээсээ эхэлж сурч буй сурагчдад зориулсан цагаан толгойн анги болон анхан шатны ангиудад хичээлүүдийг заадаг.

Суралцагчид маань 7 хоногт 2 удаагийн видео хичээлийг онлайн сургалтын платформоос судалдаг.

Мөн 3 удаа зүүм онлайн сургалттай. Үүнд:

  1. Видео хичээлийн гэрийн даалгавраа манай PEACE хөтөлбөрийн оролцогч сурагчидтай хамт хийнэ. PEACE хөтөлбөрийн оролцогч сурагчид маань хичээлийн бус цагаар англи хэлний гэрийн даалгавраа хийж чадахгүй байгаа сурагчдад туслахдаа үнэхээр их баяртай байдаг.

2. Хоёр дахь зүүм хичээл нь манай “All Star” англи хэлний Монгол дахь багш нартай хамт хичээллэнэ. Багш нар маань 2-3 жил сурагчдад англи хэлийг зааж буй туршлагатай сайн багш нар байдаг.

3. Гурав дахь зүүм хичээл нь “Аll Star” англи хэлний клубын бүх сурагчид НЯМ гаригийн өглөө 9 цагаас АНУ-ын Вашингтон ДС хотоос зүүмээр Т.Гантуяа болон М.Номинсор багш нартай яриа болон бичгийн чадварыг сайжруулах хичээлд оролцоно.

ЗҮҮМ ХИЧЭЭЛҮҮД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЦАГТАЙ ДАВХЦАХГҮЙ. МӨН ХИЧЭЭЛДЭЭ ОРОЛЦОЖ АМЖААГҮЙ ҮЕД БИЧЛЭГИЙГ НӨХӨН ҮЗЭХ БОЛОМЖТОЙ.

“All Star” англи хэлний сургалтанд хүүхдүүдээ оролцуулсан аав ээжүүдийн маань сэтгэгдэлүүд

Цагаан толгойн анги:

😀Англи хэлний цагаан толгойн анги нь үсэгнээсээ эхлэн англи хэлийг сурч эхэлнэ.
🧚2 болон түүнээс дээш ангийн сурагчдад зориулагдсан.
⏰ Хичээл 3 сар үргэлжилнэ. Үргэлжлүүлэн суралцах бол анхан шатны ангид орно.
🌠 Эхний 1 сар үсгээ нүдлэн, богино үетэй үг уншиж, дараагийн 2 сар өдөр тутмын англи үгсийг уншиж, бичин, өөрийгөө илэрхийлж сурна.
🌐 7 хоногт 2 удаагийн видео хичээлээ сургалтын зориулалттай вэйбсайтаас суралцагч бүр өөрийн эрхээр орж, судална.
🗣 7 хоногт 3 удаагийн Zoom онлайн яриа, авиа зүй, дуудлага заслын дадлага болон гэрийн даалгавар хийх хичээлтэй.
👥 1 ангидаа дээд тал 15 суралцагч байна.

ЗҮҮМ ХИЧЭЭЛҮҮД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЦАГТАЙ ДАВХЦАХГҮЙ. МӨН ХИЧЭЭЛДЭЭ ОРОЛЦОЖ АМЖААГҮЙ ҮЕД БИЧЛЭГИЙГ НӨХӨН ҮЗЭХ БОЛОМЖТОЙ.

Анхан шатны анги:

⭐️Анхан шатны дүрэм болон яриа хосолсон анги
⏰ Анхан шатны англи хэлний дүрэм, яриа хосолсон анги нь 3 сарын хугацаатай.
😊 3 сарын сургалтаа дуусгаад цаашид түвшин ахин суралцах боломжтой.
📚 24 сарын сургалтын хөтөлбөртэй.
🌐 7 хоногт 2 удаагийн видео хичээлээ сургалтын зориулалттай вэйбсайтаас суралцагч бүр өөрийн эрхээр орж, судална.
🗣 7 хоногт 3 удаагийн Zoom онлайн яриа, авиа зүй, дуудлага заслын дадлага болон гэрийн даалгавар хийх хичээлтэй.
👥 1 ангидаа дээд тал 10-15 суралцагч байна.

ЗҮҮМ ХИЧЭЭЛҮҮД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЦАГТАЙ ДАВХЦАХГҮЙ. МӨН ХИЧЭЭЛДЭЭ ОРОЛЦОЖ АМЖААГҮЙ ҮЕД БИЧЛЭГИЙГ НӨХӨН ҮЗЭХ БОЛОМЖТОЙ.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Сургалтын төлбөр: 3 сарын сургалтын төлбөр: 390,000 төгрөг. (600,000 төгрөг)

ТӨЛБӨР БУЦААН ОЛГОГДОХГҮЙ ТУЛ ТА САЙТАР ТУНГААН ШИЙДВЭРЭЭ ГАРГАНА УУ! БАЯРЛАЛАА.

 Сургалт 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эхэлнэ.

Төлбөрийг Хаанбанк 5044136127 Төмөрбаатар овогтой Болортуяагийн дансанд сургалтанд суух хүүхдийн овог нэр, утасны дугаарыг гүйлгээний утга дээр бичиж төлнө.

Төлбөр төлсөн баримтыг Mon-Usa Education фэйсбүүк чат руу илгээх эсвэл [email protected] имэйл хаягаар илгээж сургалтанд оролцох зааварчилгааг биднээс авна.

Англиар зөв сайхан цэвэр бичиж сурах ABC дэвтэр Интерном, Аз хур дэлгүүрт худалдаалагдаж байна.

Бидэнтэй холбоо барих:

Facebook group: Mentor Ganaa , All Star

Youtube: MON-USA EDUCATION

Facebook: MON-USA EDUCATION,

Website: mon-usa.com

Email: [email protected]

Instagram: MON-USA EDUCATION

Tik Tok: All Star English Club

Монгол дахь харилцах утас: Сургалтын менежер 80063395 Т.Болортуяа