Blog
Дэлхийн шилдэг их сургуульд хүүхдүүдээ тэтгэлэгтэйгээр сургах бэлтгэлийг хийхэд анхаарах 5 зүйлс
- 8 сар 25, 2023
- Posted by: admin
- Category: Амжилттай суралцах нь
Аав ээж бүр хүүхдүүддээ олон улсад зөвшөөрөгдсөн өндөр боловсролыг олгох зорилго мөрөөдөлтэй байдаг. Ингэснээр ирээдүйд үр хүүхдүүддээ сайн сайхан амьдралын баталгаатай ирээдүйг бэлэглэх болно гэдэгт итгэдэг билээ. Дээд боловсролын зэрэг хэдий сайн байна төдийн хэмжээгээр амьдралын баталгаатай болж, амьдралын чанар сайжирч байдаг. Харин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролыг хэрхэн хүүхдүүддээ эзэмшүүлэх тал дээр аав ээжүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтыг хийж, ерөнхий боловсролын сургуулиас дараагийн шатны дээд боловсрол олгох сургуулийн сонголтыг хийхдээ нэлээд хожуу буюу хүүхдүүдээ 11 эсвэл 12 дугаар ангид орох үед сая нэг анхаарал хандуулагт байдаг. Гэтэл өндөр хөгжилтэй АНУ, Европын улс орнууд, Солонгос зэрэг орны эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрдэм боловсролд багаас нь буюу оройтлоо гэхэд л 7 дугаар ангиас нь эхлэн анхаарч, ирээдүйд хүссэн мэргэжлээ эзэмшихэд нь сайн зөвлөгч, туслагч нь болж чаддаг. Хэрвээ та ирээдүйд хүүхдүүдээ дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцуулахыг хүсвэл одооноос хүүхдүүдтэйгээ цаг гарган, тэднийхээ юунд авъяас чадвартайг нь тодорхойлон, хичээлийн бус цагаар нэмэлт клубуудэд хамруулахыг зориорой. Дэлхийн өндөр хөгжилтэй улс тэр дундаа АНУ-д тэтгэлэгтэйгээр хүүхдүүдээ сургахын тулд танд дараах алхамуудыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
1. Хүүхдийнхээ сурлагын чанарт нь анхаарах
АНУ-ын их сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах хамгийн эхний шалгуур ахлах сургуулийн дүнгийн дундаж байдаг. Дүнгийн дундаж буюу GPA-3.5 онооноос доош оруулахгүй байхыг таны хүүхэд хичээж, суралцах хэрэгтэй.
2. Англи хэлний мэдлэг чадварыг байнга сайжруулах
АНУ-ын их сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах дараагийн нэгэн том шалгуур бол англи хэл дээр өөрийгөө танилцуулсан эсээ бичих байдаг. Таны хүүхэд багаасаа юунд их сонирхолтой байсан, өөрийн сонирхол хоббиныхоо төлөө юу юу хийж байсан, үүгээрээ дамжуулж ирээдүйд ямар хүн болохыг зорьж байгаа зэргээ танилцуулсан англи хэл дээр сайтар бичсэн эсээг сургуульдаа илгээх хэрэгтэй болдог. Зарим сургуулиуд эсээ нь тэнцвэл дараагийн шатанд ярилцлаганд оролцуулах байдаг. Мөн англи хэлний болон академик шалгалтуудыг англи хэлээр өгөх шаардлагатай.
3. Чөлөөт цагийг ирээдүйн зорилгодоо тохируулан зөв өнгөрүүлэх
Өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудын тавьж байгаа бас нэгэн том шалгуур бол хичээлийн бус цагаар ямар ямар клубуудэд хамрагдаж, ирээдүйд эзэмших гэж буй мэргэжлийнхээ төлөө юу хийж байсан бэ гэдгийг харуулсан түүх байдаг. Үүнд зураг, хөгжим, спорт урлаг, шинжлэх ухааны чиглэлээр нэмэлт клубуудэд хамрагдаж байсан үзүүлэлтүүд орно.
4. Сурагчдын амралтаар, чөлөөт цагаараа сайн дурын нийгмийн ажилд идэвхитэй оролцуулах
Хүүхдүүдийнхээ зуны болон улирлын амралтыг эсвэл чөлөөт цагаар сайн дурын нийгмийн ажилд идэвхитэй оролцуулж, цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлж байх хэрэгтэй. Сайн дурын ажилд идэвхитэй ороцдог байсан үзүүлэлт нь таны хүүхдийн манлайлах ур чадварыг илтгэж, нийгмийн сайн сайхны төлөө олон өөрчлөлтийг хийж чадах хүн гэдгийг харуулж чадсанаар таны хүүхэд тэтгэлэг авах магадлал нь өндөр болж байна гэсэн үг юм.
5. АНУ-ын стандарт шалгалтуудад бэлдэх
Та хүүхдүүдээ ахлах сургуульд орсон жилээс нь эхлээд АНУ-ын сурагчид болон гадаадын сурагчид АНУ-ын их сургуулиудад элсэн суралцах, тэтгэлэгтэйгээр сурахад зориулан өгдөг ерөнхий боловсролын түвшин тогтоох шалгалтууд болох SAT эсвэл ACT шалгалтуудад бэлдүүлж эхлэх хэрэгтэй бөгөөд ахлах сургуулиас хойш жил бүр тус шалгалтуудын түвшинг тогтоох урьдчилсан шалгалтуудад хүүхдээ хамруулж, түвшинг нь тогтоон, шалгалтын оноондоо гүйцэд хүртэл нэмэлт сургалтыг авч өгсөнөөр таны хүүхэд амжилт үзүүлэх боломжтой.
Америкийн их сургууль, коллежиуд олон улсын оюутнуудад тэтгэлэг олгодогоороо дэлхийд тэргүүлдэг. Томоохон нэр хүндтэй сургуулиуд нь жил бүр 60,000 гаруй ам долларын тэтгэлэгийг оюутан тус бүрт олгож байна.
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч, алхам алхамаар нь АНУ-д тэтгэлэгтэйгээр оюутан болон суралцах чиглүүлгийг авах хүсэлтэй бол PEACE хөтөлбөрийг энд дараад сонирхоорой.