Blog
Англи хэлний ярианы чадвараа сайжруулах 10 арга
- 8 сар 31, 2021
- Posted by: admin
- Category: Амжилттай суралцах нь
Англи хэл бол дэлхийн хэл бөгөөд олон орны хүмүүстэй харьцахад ашигладаг нийтлэг хэл билээ.
Англи хэлээр дамжуулан өөр өөр төрөлх хэлтэй хүмүүстэй ширээ тойрон суугаад ярилцах боломжтой болжээ. Тухайлбал Франц, Япон, Монгол хэлээр ярьдаг хүмүүс хоорондоо англиар яриад бүрэн ойлголцож чадаж байна.
Англи хэл нь улс орон, дэлхийн өнцөг булан бүрт тархаж байна. Англиар сайн ярих чадвар нь таны карьер, нийгмийн амьдралд олон сайхан боломж үүд хаалгыг нээх юм. Та англи хэлээр чөлөөтэй сайн ярьдаг бол илүү сонирхолтой, сэтгэл хөдөлгөм, гүнзгий яриануудыг гадаадын найз нөхөд, хамтран ажилладаг хүмүүстэйгээ өрнүүлэх болно.
Иймээс өөрийн англи хэлний мэдлэгийг сайжруулж, уран яруу байдлаар өөрийгөө илэрхийлэхийн тулд баялаг үгсийн сан, зөв дуудлагатай байх шаардлагатай.
Иймээс танд англи хэлний ярианы чадвараа сайжруулах дараах 10 аргыг санал болгож байна.
1.Үгсийн сангаа баяжуулах
Өдөр бүр шинэ үг тогтоож, үгсийн сангаа баяжуулаарай.
Өдөр бүр шинэ үгсийг тогтоож, үгсийн сангаа баяжуулах нь англи хэлний үгийн баялагаа нэмэгдүүлэх сайн аргуудын нэг юм. Өөртөө өдөр бүрийн зорилт тавьж, өдөр бүр гурван үг эсвэл өдөр бүр арван үг тогтоох байж ч болох юм.
Өдөрт ганцхан шинэ үг сурч мэдсэн ч энэ хичээл зүтгэл хэзээ ч талаар өнгөрөхгүй билээ. Өдөр бүр нэг үг сурснаар нэг жилийн дараа та 365 англи үг шинээр сурсан байх болно. Гайхалтай байгаа биз дээ.
Өдөрт хэдэн үг цээжлэж байгаагаа мэдэж, санаж байхын тулд дугаарлан бичиж цээжлээрэй. Хэрэв танд хамтран англи хэл сурдаг найз нөхөд байгаа бол цээжилсэн үгсээ хуваалцаж, өөрийнхөө үг цээжлэж буй явцыг шалгуулж болох юм.
Шинэ үгсээ сонгон тогтоох тохиромжтой сайн эх сурвалжууд бол мэдээ, дуу, телевизийн шоу нэвтрүүлэг юм. Энэ нь таны өөрийн өдөр тутмын амьдралын хэв маягаас хамаарч болно. Хэрэв та хөгжим сонсох дуртай бол дууны үгэнд анхаарлаа хандуулж, мэдэхгүй үгсийг нь тэмдэглэж аваарай. Дуунууд нь хэрэгцээтэй үгсийн сан, хэллэг, илэрхийлэл агуулдаг тул англи хэл сурахад тохиромжтой байдаг.
2. Англи хэлний үгийн дуудлагыг сайжруулах
Та хэдий олон үг цээжилсэн боловч үгээ зөв хэлж чадахгүй бол таныг хүмүүс ойлгохгүй шүү дээ. Энэ нь хичнээн үг цээжилсэн ч дэмий цаг үрсэн мэт санагдаж байна, тийм үү?
Иймээс англи үг бүрийг эхнээс нь цээжлэхдээ Longman, Merriam-Webster гэх мэт онлайн толь бичгүүдийг ашиглан, жижиг харагддаг чанга яригч тэмдгийг ашиглан тухайн үгний хэллэгийг сайтар шалгах, сонсох хэрэгтэй. YouTube дээр Англи хэлний дуудлагын заавар эсвэл Англи хэлний Pronunciation Pod эсвэл American English Pronunciation гэх мэт подкастууд дээр Америкийн англи хэлний дуудлагыг олон талаас нь зааж өгсөн байдаг.
3. Яриаг даган дуурайх
Товчхондоо энэ техник нь дууриамал юм. Төрөлх хэлээр ярьдаг хүн ямар нэг юм хэлж байгааг сонсоод түүнийг нь даган дууриаж ярих гэсэн үг.
Хадмал орчуулгатай видео бичлэгийг олон удаа сонсоорой.
Өгүүлэгчийн өгүүлбэрийг өгүүлбэр өгүүлбэрээр нь дуурайж хэлээрэй. Эхлээд видеогоо тоглуулах, дараа нь сонсох, түр зогсоох, дуурайж ярих, ярьж буй өөрийнхөө дууг хурааж авч сонсоорой. Дуугаа бичин хураасны та өөрийн хэллэгийг сонссон эх хувилбар видеотойгоо харьцуулаарай. Өөрийн бичлэгээ сонсон, юуг ижил хэлж юуг ялгаатай хэлснээ дүгнэн өөрийн дуудлагыг сайжруулах боломжтой юм.
4. Өөртэйгөө ярилцах
Англиар чангаар ярь. Энэ нь “Бид ус ууж болох уу?” “Өнөөдөр би хувцасаа угаалгын машинд угаах хэрэгтэй. ” гэх мэт өдөр тутмын хийж буй үйлдэлүүдээ англиар хэлж өөртэйгөө ярилцаарай.
Эсвэл ном авч, хэдэн хуудас чангаар уншаарай. Энэ дасгал нь таны унших чадварыг удаашруулж болох боловч таны ярианы чадварыг хурдасгах болно.
Боломжтой бол төрөлх англи хэлтэй хүнээс зөв буруу дуудаж байгаагаа шалгуулаарай.
5. Англиар бодох
Хэрэв та англи хэл дээр аль хэдийн сэтгэж бодож чаддаг болсон бол өдөр тутмын ярианд хариулах, аливаа зүйлийг хариулахад танд бодох хугацаа бараг байхгүй шууд хариулт амнаас гарч байх ёстой. Танд орчуулах шаардлага байхгүй!
Англиар сэтгэн бодож хэвшихийн тулд өдрийн тэмдэглэлээ англиар хөтлөн бичээрэй.
6. Түүхийг хүүрнэн өгүүлэх
Өөрийн улс орны түүх соёлын талаар гадаад хүмүүст танилцуулмаар санагддаг түүхүүдээс англи эхээр нь аваад, тэрхүү түүхийг өөрийн үгээр англиар илэрхийлнэ.
Эсвэл үлгэр уншаад, яриад үзээрэй. Аль ч арга нь таны англи хэл дээрх харилцааны ур чадварт тустай байх болно.
7. Байнга англи хэлээр ярих дасгал хийх
Англи хэлний ярианы чадвараа сайжруулахын тулд байнга ярих дасгал хийгээрэй.
Ярих дасгал нь ярих чадварыг төгс болгодог тул англиар аль болох их ярих хэрэгтэй. Зарим хүмүүс англи хэлээр ярьдаг оронд амьдардаггүй тул ярианы дасгал хийх боломжгүй гэж боддог. Тэд ажлын байран дээрээ англи хэл ашигладаггүй, эсвэл төрөлх хэлээрээ ярилцдаг хүмүүсээс болж англиар ярих орчин байхгүй байна гэж урам хугардаг байж магадгүй юм.
Эдгээрээс аль ч шалтаг шалтгаан байсан ч таныг англиар ярьж сурахад саад болж болохгүй. Даяаршил, техник технологийн хөгжлийн ачаар танд англиар ярих дадлага хийх боломж нь урьд өмнө байгаагүй ихээр бий болсон. Ярих чадвараа сайжруулах олон аргуудыг та анхаарлаа сайн төвлөрүүлээд хайх юм бол олж харах болно.
8. Олон нийтийн ярианы арга хэмжээнд оролцох
Томоохон их сургуулиуд, театр, соёлын нийгэмлэгүүд нээлттэй хэлэлцүүлэг, уран зохиолын цугларалт, номын клуб зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Эдгээр нь тантай санал үзэл бодол нийлэх хүмүүстэй танилцаж, англиар ярих дадлага хийх боломжтой газрууд юм.
9. Англи хэлний клубт хамрагдах
Хэрэв олон нийтийн өмнө үг хэлэх нь таныг айлгадаг бол жижигхэн цомхон англи хэлний клубыг сонгох боломжтой. Эдгээр клуб нь дадлага хийх, гадаад хэл сурах хүсэлтэй хүмүүст ээлтэй, тайван уур амьсгалыг бий болгодог.
Тухайлбал Монгол сурагчид, хүүхдүүдэд зориулсан “Аll Star” англи хэлний онлайн клуб нь гэрээсээ хүүхдүүд англи хэлийг сурч англиар ярих дадлагыг хийлгэдэг. Хүүхдүүд гэрээсээ англи хэлийг сурч байгаадаа ихэд дуртай байдаг. Техник технологийн хөгжилд талархмаар шүү.
10. Англи хэлний аппликшн
Өөр нэг хувилбар бол аппликшн ашиглан өөрийн гэрээсээ онлайнаар ярьдаг хүмүүстэй ярилцах явдал юм. Зарим алдартай аппууд бол HelloTalk болон Tandem юм. Та өөрийгөө бүртгүүлж, өөрийнхөө төрөлх хэл, хоббигоо танилцуулна. Апп нь танд тантай төстэй англи хэл сурч байгаа хамтрагчийг олох болно. Англиар ярьдаг, таны сайн мэддэг хэлийг ашиглахыг хүсдэг хүмүүс гэх мэт… Таны хийх зүйл бол ердөө хэдэн товчлуур дээр дараад ярьж эхлэх явдал юм.
За ингээд англиар яриад байгаарай. Нэг л өдөр та өөрөө бахархах нь гарцаагүй юм. Өөрийнхөө үгийн баялгийг нэмэгдүүлж, дуудлагаа засах, өөрт тохирсон аргыг ашиглан англи хэлээр ярих чадвараа сайжруулаарай. Англиар ярих дасгал ихээр хийхээ бүү мартаарай.
Англи хэл нь зөвхөн АНУ-д хэрэглэгдэх бус гадаадад аялах, суралцах, ажиллах гэх мэт таны амьдралын туршлагыг баяжуулахад туслах үнэнч туслагч байх болно.
Хэрвээ та насанд хүрэгчдэд зориулсан 2 сарын хугацаатай англи хэлний анхан шатны ангийн онлайн сургалтыг сонирхож байвал энд дарж мэдээлэл аваарай.
Хуулбарлахыг хориглоно.
Залуучуудын Хөгжлийн Ментор Т.Гантуяа
Youtube: Mon-Usa Education
Facebook: Mon-Usa Education
Website: mon-usa.com
Email: [email protected]
Instagram: MonUsaEducation