Blog
Англиар эсээ бичиж сурах 5 зөвлөмж
- 2 сар 19, 2022
- Posted by: admin
- Category: Амжилттай суралцах нь
Америкийн сургуулийн бүх түвшинд заавал эсээ бичихийг шаарддаг бөгөөд хүүхдүүдийг бага ангиас нь эхлээд их сургууль коллежид хүртэл эсээ бичих сургалтууд шат дараалалтай орж байдаг.
Сурагчид болон залуус багаасаа эсээ бичиж сурснаар өөрийн санаа бодлыг эмхлэн цэгцлэх чадвартай болж төлөвшин, мөн сэтгэх болон зөв найруулгатай бичих, хүмүүст өөрийгөө бичгээр болон яриагаар ойлгомжтой тодорхой илэрхийлж сурахад нь ач тустай байдаг гээд олон давуу талуудыг нэрлэж болох юм. Иймээс Америкийн нэр хүндтэй коллежи их сургуульд элсэн орж суралцахын тулд заавал өөрийнхөө тухай эсээ бичиж, сургуулийнхаа өргөдөлтэй хамт илгээдэг. Тэгвэл хэрхэн яаж хүүхдүүдээ болон залуус англи хэлээр эсээ бичиж сурах дадлыг өөртөө бий болгох вэ талаар 5 зөвлөгөөг хүргэж байна.
1. Өдрийн тэмдэглэл англиар хөтлөж хэвших
Англиар эсээ бичихийн тулд англи хэлийг сайтар сурах хэрэгтэй. Англи хэлээ сурч байхдаа өдрийн тэмдэглэл хөтлөх, тухайн өдөр юу болж өнгөрсөн тухай сурсан дүрэм үгнүүдээ ашиглаад өдөрт 5 өгүүлбэр бичиж хэвшээрэй.
2. Өөрийнхөө тухай түүхийг бичих
Тухайлбал хүүхдийн зуны амралтаараа хийсэн сайн дурын ажлаасаа сургамж авсан түүх, эмээ өвөөгөөсөө суралцсан зүйл, уншсан номоосоо ухаарсан ухаарал гэх мэтийг англиар богино хэмжээний өгүүллэгүүд бичиж хэвших.
3. Чөлөөтэй бодож сэтгэх
Хүн бүр хүүхэд бүр өөрийн нас насанд тохирох номыг уншиж задлан шинжилж, өөрөө үйл явдалыг нь ургуулж дэлгэрүүлэн бодож бичих хэрэгтэй. Бодож сурна гэдэг маш чухал бөгөөд бодох гэдэг нь бүх үйлдэлүүдийн өмнө зайлшгүй хийгдэж байдаг зүйл юм. Чөлөөтэй бодож сэтгэж сурснаар сайн эсээ бичиж сурах юм. Энэхүү арга барилыг Америкийн бага болон дунд сургуулийн сурагчид эзэмшдэг.
4. Үлгэр жишээ эсээнүүдийг уншиж байх
Хэрвээ та Дэлхийн аль нэг улс орны сургуульд тэтгэлэгтэйгээр сурахаар бол заавал эсээ бичих хэрэгтэй болдог. Тэгвэл тухайн сургуулийнхаа оюутнууд ямар эсээ бичиж сургуульдаа тэнцсэн бэ гэдэг талаар байнга сонирхож, бичсэн эсээнүүдийг уншиж, туршлага судлах хэрэгтэй.
5. Эсээ бичиж сурах сургалтанд суух
Англиар эсээ бичиж сурах сургалтанд сууснаар англи хэлээр эсээ бичихэд шаардлагатай дүрэм, үг хэллэг, эсээний тавигдах шаардлагуудыг мэдэж авч өөрийн эсээгээ боловсруулж бичих чадвартай болдогоороо давуу талтай юм.
Бичлэгээр үзэх