Blog
Америкт сурч амьдрахад танд зайлшгүй шаардлагатай 5 чадвар
- 4 сар 14, 2022
- Posted by: admin
- Category: Америкт суралцах нь
Америкт амьдарч байх хугацаандаа хүмүүст олон чадварууд хэрэгтэй байдгийг олж харсан юм. Эдгээр чадваруудаас нэрлэж бичиж чадах боловч их урт зөвлөгөө болох тул үүнээс гол 5 чадварын талаар танилцуулъя.
Хэрвээ та одооноос АНУ-д ирж, сурч амьдрах хүсэлтэй бол танд дараах 5 чадвар зайлшгүй хэрэг болно. Үүнд:
1. Англи хэлний чадвар
Энэ бол мэдээжийн зүйл боловч хамгийн чухал эхэнд бичигдэх чадвар зайлшгүй мөн юм. Та Монголынхоо хилийн дээсийг нэвтэрч гарсан цагаас эхлээд англи хэлний мэдлэг чадвар танаас шаардах болно. Хичээлдээ явах, сургууль дээрээ багш оюутнуудтайгаа харилцах, мөн дэлгүүр явах гээд алхам тутамд англи хэлний чадвар танд хэрэг болно. Иймээс манай зүгээс ирээдүйд АНУ-д сурч эсвэл аялах хүсэлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдэд зориулсан англи хэлний ангиудыг нээж хичээллүүлсээр байна. Манай хүүхдүүдэд зориулсан англи хэлний “All Star” англи хэлний клубын талаар та энд дарж танилцаарай. Бид 2-10 дугаар ангийн сурагчдад зориулан англи хэлийг цагаан толгойн ангиас эхлэн анхан болон дунд шатны ангиудтай. Мөн насанд хүрэгчдэд зориулсан дүрэм болон ярианы чадварыг сайжруулах 2 сарын хугацаатай сургалтыг явуулдаг.
2. Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвар
Та дэлхийн өндөр хөгжилтэй оронд ирж сурч, амьдрах гэж байгаа тул техник технологи, тэр дундаа компьютер дээр ажиллах чадвартай байх хэрэгтэй. Ялангуяа арван хуруугаараа англи үсгүүдийг хурдан шивж чаддаг байх, микрософтын хэрэглээний программууд дээр сайтар ажиллах чадвартай байх нь амжилттай суралцах хамгийн анхны алхамуудын нэг болох болно. Хэрвээ та англиар хурдан шивж сурахыг хүсвэл “how to type keyboard without looking at the Keyboard” (компьютерийн гарыг харахгүйгээр хэрхэн хурдан шивж сурах вэ) гээд хайхад танд олон заавар, зөвлөгөө өгсөн хичээлүүд гарч ирэх болно. Харин монголоороо 10 хуруугаар хурдан бичиж сурахад туслах https://undralk.blogspot.com/2018/05/blog-post.html энэ сайтын заавар их таалагдсан шүү. Та оролдоод үзээрэй.
3. Хүнтэй зөв боловсон харьцах чадвар
Америкт ирэхэд тантай нэгэн танихгүй Америк хүн харц тулгарч, инээмсэглэн, мэндэлж өнгөрвөл бүү гайхаарай. Энэ бол Америкчуудын соёл юм. Иймээс үргэлж инээмсэглэн хүмүүстэй мэндэлж, талархалын үгийг байнга хэлж сурах хэрэгтэй болдог. Энэ эхэндээ хэцүү ч юм шиг ядаргаатай юм шиг санагдах боловч танд байх ёстой харилцааны чадварын нэг яах аргагүй мөн юм шүү. Яг өнөөдрөөс та өөрийн Америкт ирсэн байгаагаар төсөөлөөд өөртөө энэ чадварыг хэвшүүлж эхлээрэй. Жишээ нь : Таны гэр бүлийн хайртай дотны хүмүүс танд туслах бүрт “Баярлалаа” гэж хэлэх, буруу зүйлс хийсэн бол уучлалт гуйж “Уучлаарай” гэж хэлж хэвших, таны ард хэн нэгэн алхаж байвал хаалга онгойлгоод хаалгаа тухайн хүнээ өнгөртөл барих тэвчээртэй байх гэх мэт үйлдэлүүдийг амьдралын хэвшлээ болгоорой.
4. Аливаа шинэ зүйлийг хурдан сурах чадвар
Өөр улсад өөр соёл заншилд оюутан болж ирж байгаа учир аливаа зүйлийг авхаалж самбаатай, хурдан сурах чадвартай байх хэрэгтэй. Удаан, налгар, тайван байж, ажлыг хойшлуулж ер болохгүй. Танд ийм сул тал байдаг бол одооноос түүнийгээ засаарай. Мөн сүүлийн үеийн техник технологи, дижитал бизнес маркетингийн мэдлэгтэй болох нь таны ажлын хажуугаарх орлого, бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд тун тустай. Бид 2020 оноос эхлэн “Бизнес менежмент, Дижитал маркетинг менежмент” онлайн хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна. Бизнесийн онлайн хөтөлбөрт оролцогчдын орлого ашиг 4 дахин өссөн тухайгаа бидэнтэй хуваалцахыг сонсох сайхан байсан шүү. Энэхүү бизнесийн хөтөлбөрийг сонирхож байвал та энд дараарай. Та Монголд ч байсан Америкт ч байсан бизнесийн мэдлэг чадвар байнга хэрэг болох болно.
5. Өөрийгөө сайтар илэрхийлэх чадвар
Монголоос анх ирж байгаа хүмүүс их нэрэлхүү байдаг. Аливаа өөрт нь хэрэгтэй зүйлийг санал болгож байхад санаа зовж, нэрэлхэн, татгалздаг. Ингэх огт хэрэггүй бөгөөд та Монголд бус Америк оронд амьдарч байгаагаа санан, харин ч хэрэгтэй зүйлээ хүмүүсээс маш сайн тодруулж асууж, өөрийгөө ойлгуулж, илэрхийлж байх хэрэгтэй болдог. Ингэснээр та мэдэхгүй зүйлээ мэдэж авч, хүсэж байгаа зүйлсээ олж авна. Та өөрийгөө илэрхийлэхээс айж нэрэлхдэг бол эх орондоо байхдаа ярианы чадварыг нэмэгдүүлэх сургалт хөтөлбөрт хамрагдаж, олны өмнө гарч үг хэлэх айдсаа давах дасгалыг ажиллаж болох юм.
Өөр олон зүйлийг мэдэж, сурахыг хүсвэл та “Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөрт хамрагдаарай.